Wir verwenden Cookies, um die Benutzerfreundlichkeit dieser Webseite zu erhöhen (mehr Informationen).

Prof. Dr. Werner Gitt

Би хэрхэн диваажинд орох вэ?

Die grundlegende Frage, die suchende Menschen sich stellen, wird hier von Prof. Dr. Werner Gitt beantwortet. "Wie findet man den Himmel?" Auf jeden Fall nicht durch eigene Anstrengungen oder Konzepte. "Was aber bringt uns wirklich in den Himmel?" Gott hat die Einladungen für den Himmel schon verteilt wie im Gleichnis des Menschen, der zu einem großen Fest Einladungen verschickte. Doch viele Menschen redeten sich heraus.

Prof. Dr. Gitt ruft dazu auf, nicht so "kurzsichtig" wie diese Leute zu sein. Jesus will uns vor der Hölle erretten und diese wird kein Vergleich zu der sogenannten "Hölle von Auschwitz" sein. Er hat am Kreuz für unsere Schuld bezahlt, wir müssen diese Einladung nur annehmen, dann ist ein Platz im Himmel "gebucht". Ein Entscheidungsgebet soll den Lesern dabei helfen.

Dieses Traktat eignet sich besonders gut zur Weitergabe an suchende Menschen!

8 Seiten, Best.-Nr. 120-34, Kosten- und Verteilhinweise | Eindruck einer Kontaktadresse



Би хэрхэн диваажинд орох вэ?

Мөнх амьдралын тухай асуулт олон ч хүний сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг. Үхэхийнхээ өмнө сэтгэл зов­ниж буй хүнээс үүнийг олж харж болно. Америкийн нэрт жүжигчийн Дрю Берримор хүүхэд ахуйдаа “Э.Т. Харь гаригийнхан” хэмээх зөгнөлт кинонд тогложээ. 28 настай байхдаа (1975 онд төрсөн) тэрээр: “Хэрэв би муурнаасаа түрүүлж үхвэл миний чандарыг түүнд идүүлээрэй. Тэгвэл би ядаж мууран дотроо цааш үргэлжлүүлэн  амьдрах болно” гэжээ. Үхлийн талаар ийм хөнгөн хуймгай бодолтой явнаг гэдэг ямар аймшигтай вэ!

Есүс Эзэнийг амьдарч байх үед Түүн уруу олон хүн ирдэг байв. Тэдний ирсэн зорилго нь ихэнхдээ л ямар нэгэн материаллаг сонирхол байдаг байлаа. Жишээ нь:

  • Уяман өвчтэй 10 хүн эрүүл болохыг л хүссэн (Лук 17.13).
  • Сохор хүмүүс хараа орохыг хүссэн (Матай 9.27).
  • Өөр нэгэн нь өөрийнхөө хөрөнгө өвлөх асууд­лыг шийдүүлэхийг хүссэн (Лук 12.13-14)
  • Фарисайчууд Түүнийг цезарьт татвар төлөх нь зөв үү гэдэг асуултаар унагахыг оролдсон (Матай 22.17).

Есүс үрүү цөөхөн хэдхэн хүмүүс л хэрхэн аврагдаж тэн­гэрийн улсад буюу диваажинд харьяалагдах боломж­тойг мэдэхийг хүссэн. Нэгэн баян залуу эр Түүнийг олж уулзаад: “Сайн багш аа, мөнх амьдралыг авахын тулд би юуг хийвэл дээр вэ?” (Лук 18.18) гэж асуусан байдаг. Эзэн түүнд аврагдахын тулд юу хийх ёстойг нь хэлж өгчээ: зүрхэндээ үнэ цэнэтэй гэж үздэг бүх зүйл­сээ зараад Есүсийг дагахыг түүнд зөвлөсөн. Тэр хэтэрхий баян байсан учраас Түүний зөвлөгөөг дагасангүй, ийн­хүү тэр Бурханы хаант улсаас татгалзжээ. Бурханы хаанч­лалыг хайдаггүй маш олон хүмүүс байсан ба тэд Есүс­тэй тааралдаж байсан нь тэдэнд Бурханы хаанчлалыг хайх хэрэгтэйг сануулж байсан дохио юм. Тэд Есүсийг хараад хойноос нь дагаж байсан юм. Захчай хэмээх хүн Есүсийг харахыг маш ихээр хүссэн. Харин тэр зөвхөн хараад зогсохгүй Түүнээс илүү дотно нөхөрлөлийг хүлээж авсан юм. Захчай Эзэнийг гэртээ аваачиж аяга цай хамт уусны дараа тэнгэрийн хаанчлалыг таньж мэдсэн. Есүс нэг зүйлийг баталж хэлсэн: “Өнөөдөр энэ айлд аврал ирлээ” (Лук.19.9).

Тэнгэрийн улсыг хаанаас олох вэ?

Библийг уншаад бид дараах дүгнэлтүүдийг гаргаж бол­дог:

  • Тэнгэрийн хаанчлалыг тодорхой нэгэн өдөр, цаг, мөчид олж болно. Уншигч та ч гэсэн өнөөдөр тэн­гэрийн хаанчлалыг олох боломжтойг мэдэх нь тун чухал шүү.
  • Бурханы хаанчлалд орохын тулд ямар нэгэн зүй­лийг хийх шаардлагагүй.
  • Бурханы хаанчлалд орохын тулд ямар нэгэн бэлт­гэл хийх хэрэггүй.

Хэрвээ Бурханы үгэнд суурилаагүй бол бидний Түүнд хүрэх гэсэн өөрсдийн онол, үзэл бодол хэзээ ч үнэн байж чадахгүй. Нэгэн дуучин олон жил циркд ажил­лас­ны эцэст ажлаасаа гарч байгаа нэгэн алиалагчийн тухай дуулсан байдаг. Тэр дуундаа: “Тэр олон хүмүүст баяр баясгаланг бэлэглэсэн тул диваажинд очих нь гарцаагүй” гэдэг. Нэгэн баян сангийн эзэн авхай ядууст зориулж асрамжийн газар байгуулсан ба энэ асрам­жийн газарт 20 эмэгтэй үнэгүй амьдардаг байв. Гэхдээ уг газарын эзэн тэдэнд ганцхан болзол тавьжээ: өөрөөр хэлбэл тэдгээр эмэгтэйчүүд өдөр бүр 1 цаг сангийн эзэн авхайн сүнсний авралын төлөө залбирах ёстой байв.

Биднийг ингэхэд Тэнгэрийн улсад юу хүргэх вэ?

Энэ л асуултанд товч бөгөөд тодорхой хариулт өгөхийн тулд Эзэн Есүс бидэнд нэгэн сургаальт зүйрлэлийг өгүүлсэн байдаг. Лукын сайн мэдээний 14.16-д нэгэн хүн (энэ хүнээр Бурханыг төлөөлүүлжээ) найр (үүгээр Тэнгэрийн хаант улсыг төлөөлүүлжээ) хийхийг хүсч хүмүүст урилга явуулж буй тухай өгүүлсэн байдаг. Гэвч эдгээр урилгуудын хариу нь үнэхээр сэтгэлээр уна­маар байлаа: “Бүгдээрээ ээлж дараалан уучлал гуйж эхлэв. Эхний хүн: Би нэг хэсэг газар худалдаж авсан..., дараагийнх нь: Би 5 шар худалдаж авсан..., гурав дахь нь: Би саяхан гэрлэсэн учраас очиж чадахгүй нь гэцгээжээ.” Энэхүү сургаальт зүйрлэ­лийн төгсгөлд гэрийн эзэн ийм шийдвэр гаргажээ: “Би чамд хэлье. Уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зоогноос амсахгүй” (Лук 14.24).

Ийнхүү бид тэнгэрийн улсыг олж бас алдах боломжтой гэдгийг мэдэж болно. Үүний гол зангилаа нь тэнгэрийн иргэншлээс татгалзах болон түүнийг хүлээж авах явдал юм. Энэ тийм хэцүү гэж үү? Тийм хэцүү биш юм! Цаг нь болоход тэнгэрт орох эрхгүй олон хүмүүс авралын хаалганы гадна үлдэх ба энэ нь тэд түүнийг мэдээгүйгээс бус харин тэд урилгыг хүлээж аваагүйгээс болох юм.

Дээрхи сургаальт зүйрлэлд дурдагдсан 3 хүн нь бид­ний хувьд үлгэр жишээ болохуйц хүмүүс байж чадахгүй. Учир нь тэдний хэн нь ч баярт орох урилгыг хүлээж авсангүй! Энэ нь баяр болохгүй гэсэн үг үү? Үгүй! Үүний дараа гэрийн эзэн урилгаа хаа сайгүй илгээж байна. Үүнээс хойш алтаар хэвлэсэн гоёмсог урил­гууд бус зүгээр л хүмүүсийн амаар зарлагдаж буй аман урилга цацагдаж байна: “Ирцгээ!” Хэн урилгыг хү­лээж авна, тэр хүнд баярын суудалд суух зай заа­вал олдоно. Юу болж байна вэ? Хүмүүс ирцгээж байна. Бүр бөөн бөөнөөрөө. Хэсэг хугацааны дараа гэрийн эзэн дахин шалгаж үзээд дахиад сул сандал зөндөө бай­гааг ажигласан. Тэр өөрийн албатууддаа: “Дахиад явцгаа, өшөө олон хүмүүсийг урьцгаа” гэж тушаадаг.

Одоо энэхүү сургаальт зүйрлэлийг өнөө цагт буул­гахыг оролдьё. Учир нь энэ зүйрлэл бидний өнөөд­рийн амьдарч буй цаг хугацааг харуулдаг. Тэнгэрт хоо­сон зай олон бий. Харин Бурхан танд: “Хүрээд ир, Тэнгэрт өөрийн байр суурийг эзлэ! Ухаалаг байж мөнх амьдралыг өөртөө захиал! Яг өнөө­дөр үүнийг хий!” гэж хэлүүлж байна.

Диваажин бол төсөөлөхийн аргагүй сайхан газар. Тийм ч учраас Эзэн Есүс түүнийг том баяртай зүйрлэсэн байна. 1. Коринтийн 2.9-д: “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сон­согдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэсэн байдаг. Диваажинг энэ дэлхийн юутай ч, бүр юутай ч зүйрлэмгүй билээ. Диваажин тийм төсөөлш­гүй сайхан юм! Тэнгэрийн улсад очих боломжийг бүү алд, яагаад гэвэл тэр дэндүү үнэ цэнэтэй. Нэгэн хүн бидэнд диваажинд очих хаалгыг онгойлгож өгсөн юм. Тэр бол Есүс, Бурханы Хүү! Тэнгэрийн улсад очих тийм амархан болгосонд Түүнд талархъя! Одоо бүх юм бидний сонголтоос л шалтгаалж байна. Дээрхи сургаальт зүйрлэлд өгүүлэгдсэн гурван эрээс жишээ авч алсыг харсан зөв шийдвэр гаргана уу.

Аврал Эзэн Есүсээр дамжиж явагддаг

Үйлс 2.21-д бид маш чухал нэгэн ишлэлийг уншиж бол­­но: “Эзэн Есүсийн нэрээр дуудсан хэн боловч аврагдана.” Энэ бол Шинэ Гэрээ номын үндсэн агуулга юм. Паул хэмээх Бурханы элч Филиппи хотын шоронд байхдаа шоронгийн харгалзагчид хэлэхдээ: “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи болон чиний гэр бүл аврагдана” гэсэн (Үйлс 16.31). Энэ мэдээ нь хэдийгээр маш товч бөгөөд богинохон боловч зүрх сэтгэлд шууд нэвчин орж амьдралыг өөрчлөх чадалтай юм. Яг тэр шөнөдөө шо­рон­гийн харгалзагч Эзэнийг амьдралдаа оруулжээ.

Есүс биднийг юунаас авардаг вэ? Үүнийг бид заавал мэдэх шаардлагатай: Мөнхийн аймшиг буюу тамд хүргэх замаас Тэр биднийг авардаг юм. Диваажин бо­лон тамын талаар Библид өгүүлэхдээ бид тэнд мөн­хөд байх болно гэдэг. Нэг нь төгс төгөлдөр сайхан, нөгөө нь аймшигтай. Бидэнд өөр очих газар байхгүй. Үхээд 5 минут өнгөрснийхөө дараа хүн бүр үхэл бол бүх юмны төгсгөл биш юм гэдгийг ойлгосон байх бол­но. Есүс хэмээх нэгэн хүнээр бүх зүйл шийдэгдэнэ. Бид­ний ирээдүйн мөнх амьдрал цорын ганц Нэгэнээс шалтгаална: Есүс – бид нар Түүнтэй ямар харилцаатай вэ гэдгээс бүх юм шалтгаална!

Польш уруу сайн мэдээний номлол хийхээр явж байхдаа би дээр үеийн Освенцимийн бөөнөөр хорих ла­герийг очиж сонирхсон юм. Гуравдугаар Рейхийн үед тэнд аймшигтай зүйлс болж байжээ. 1942-1944 оны хоо­ронд тэнд 1,6 гаруй сая хүн, ихэвчлэн Иудейчүүд, хорт утаанд хордуулагдаж эцэст нь зууханд шатааг­джээ. Уран зохиолын номонд “Освенцимийн там” гэж бичсэн байдаг. Тэндэхийн тайлбарлагч биднийг хорт утааны камерт дагуулж ороход би энэ үгийн талаар эргэцүүлэн бодож байв. Тэнд нэг ээлжинд 600 хүн нэг дор нас бар­цгааж байжээ. Энэ нь миний хувьд төсөөлөхөөс ч аймаар байлаа. Гэхдээ тэр газар үнэхээр там байв уу?

Тэр зовлон 1945 он гээд дууссан учраас бид нарт тэнд очиж үзэх боломж олдсон юм. Тэр газар одоо хэн ч очиж үзэж болохуйц нээлттэй болсон. Тэнд одоо хэн ч хэзээ ч хорт утаанд хордож, зовч тарчилж үхэхгүй. Ос­венцимийн хорт утааны өрөө зөвхөн тодорхой цаг ху­гацаанд ажиллаж байсан юм. Харин Библид гардаг там бол мөнхийнх юм.

Одоо тэр хорт утааны газар музей болсон бөгөөд уг му­зейн орох тэнхимийн ханан дээр нь Христийн загал­майд цовдлогдсон дүрсийг нэгэн хоригдол ханан дээр сийлж үл­дээсэн байгааг би олж харлаа. Энэ зургийг зурсан хүн ч гэсэн хорт утаанд үхсэн юм. Гэхдээ тэр аврагч Эзэн Есү­сийг мэддэг байж. Тэр хэдийгээр маш аймшигтай га­зар үхсэн боловч түүнд диваажингийн хаалга нээлттэй бай­сан юм. Харин Шинэ Гэрээнд Эзэн Есүс тамаас маш нухацтайгаар сэрэмжлүүлсэн ба тэнд (Жнь: Матай 7.13, Матай 5.29-30, Матай 18.8) орсон л бол түүнээс гарах ямар ч гарц, ямар ч аврал байхгүй болно. Жинхэнэ там Ос­вен­цимийг бодвол үүрд мөнх орших учраас тэр хэзээ ч музей болохгүй, хэн ч үзэж чадахгүй.

Диваажин буюу тэнгэрийн улс ч бас мөнх юм. Бурхан би­днийг тэнд л аваачихыг хүсдэг. Иймд та Тэнгэрт орох Түүний урилгыг хүлээн авна уу. Эзэний нэрээр дуудна уу. Тэгээд Тэнгэрт өөрийн орон байрыг захиална уу. Нэгэн номлолын дараа надаас нэг эмэгтэй маш сэт­гэл нь догдолсон байдалтайгаар ингэж асуув: “Үнэхээр ди­ваажинд захиалга өгч болно гэж үү? Энэ чинь бараг л аялалын товчоонд бүртгүүл гэж байх шиг сонин сон­согдож байна” гэсэн юм. Би түүнтэй санал нэг байлаа: “Хэрэв захиалга өгөхгүй л бол очих газараа яаж хүрэх вэ? Хэрэв та Хавайн аралд очихыг хүсвэл танд хүчин­тэй онгоцны тийз хэрэгтэй шүү дээ” гэлээ. Тэр хариуд нь: “Тийм ээ, Тэнгэрт очиход ч бас тийз хэрэгтэй! Гэх­дээ тэнд очих билетэнд ч гэсэн үнэ төлөх ёстой шүү дээ?!” гэлээ. Хариуд нь би: “Тэгэлгүй яахав. Бидний хэн нь ч түүнийг төлж дийлэхгүй. Үүнд бидний гэмт амьдрал саад болдог. Бурхан Өөрийнхөө Тэнгэрийн оронд ямар ч гэмийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хэн Бурхан­тай хамт үүрдийн үүрд диваажинд амьдрахыг хүснэ, тэр хүн эх­лээд гэмээсээ чөлөөлөгдөх хэрэгтэй. Зөвхөн ямар ч гэм зэмгүй хүн л бидний гэмийн төлөөсийг төлж чадна. Тэр бол Есүс Христ. Тэр ганцаараа төлбөрийг бүрэн төлөх чадалтай. Тэр бидний өмнөөс загалмайд ариун цусаа урсгаж бидний төлбөрийг хийсэн юм” гэсэн юм.

Би тэнгэрт гарахын тулд тэгээд юу хийх ёстой вэ? Бидэнд ч гэсэн Бурхан өөрийн авралын урилгаа ил­гээж байна. Бурханы энэ дуудлагад хариу өгөхийг Библийн олон ишлэл бидэнд ятган уриалсан байдаг:

  • “Нарийн хаалгаар орохыг хичээ” (Лук 13.24).
  • “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна!” (Матай 4.17).
  • “Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ орно. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог” (Матай 7.13-14).
  • “Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуу­дагдсан ... ” (1-р Тимот 6.12).
  • “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи аврагдана” (Үйлс 16.31).

Эдгээр нь нэлээд шаардаж ятгасан урилгууд байна. Эдгээр үгүүдээс таныг хичнээн нухацтайгаар ятгаж, бараг шаардаж байгааг харж байна уу. Хэрэв та энэ урилгыг хүлээн авахыг хүсвэл дараах байдлаар залбирахыг бид зөвлөж байна:

“Эзэн Есүс ээ, би зөвхөн Танаар дамжуулан аврагдах бо­ломжтой гэж сая уншлаа. Би ч гэсэн нэгэн цагт диваажинд Тантай хамт байхыг хүсч байна. Гэмийнхээ төлөөсөнд миний хүртэх байсан тамаас намайг авраач. Та намайг маш ихээр хайрласан учраас миний төлөө загалмайд ха­даг­даж нас барсанаар миний гэмийн өрийг төлсөн юм. Та миний хүүхэд ахуй цагаасаа хийж ирсэн бүх гэм бурууг харсан. Та миний хийсэн гэм бүрийг мэддэг. Миний одоо санаж байгаа ба аль эрт мартагдсан бүх гэм нүглүүд минь таны өмнө байна. Та миний зүрх сэтгэлийн хандлага бүрийг мэддэг. Таны өмнө миний амьдрал дэлгээтэй ном шиг нээлттэй байдаг. Одоо байгаа байдлаараа бол би хэзээ ч Тэнгэ­рийн хаант улсад орох боломжгүй юм. Миний бүх гэмийг ууч­лаач гэж Танаас гуйя. Би үнэн сэтгэлээсээ Таны өмнө гэмшиж байна. Та яг одоо миний амьдралд орж ирэн түүнийг бүрэн шинэчлээч. Таны өмнө зөв бус бүх муу дадал зуршлыг хаяж Таны ерөөлийг авах шинэ дадал зуршилтай боло­ход минь Та туслаач. Та Өөрийн үг Библийг надад илчлээч. Таны надад хэлэх үгийг ойлгоход минь туслаач. Таны хүс­лийг биелүүлж үгийг тань дагах дуулгавартай зүрхийг на­дад өгөөч. Та одооноос эхлээд ми­ний Эзэн юм. Би амьдралынхаа бүхий л салбарт Таныг дагая, та ми­ний явах замыг заагаач. Намайг сонссонд тань баярлалаа. Нэгэн цагт диваажинд Тантай хамт байх Бурханы хүүхэд болох эрхийг өг­сөнд тань баярлалаа. Амен.”

Профессор, доктор, Инженер Вернер Гитт